Худалдаа, эдийн засгийн харилцаа

Худалдааны харилцаа

- Худалдааны эргэлт: 16 сая 965 мянган ам.доллар (2018)

- Экспорт: 738.7 мянган ам. Доллар

- Импорт: 16,226.6 мянган ам. Доллар

- 1990-2018 онд Монголд худалдаа, нийтийн хоол, банк санхүү, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, мал аж ахуйн түүхий эд боловруулалт, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр, хөнгөн үйлдвэр, мэдээлэл, технологийн салбарт Швейцарын хөрөнгө оруулалттай нийт 72 компанийн 120,3 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна.

- Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын Хамтын ажиллагааны газар 2004 онд Улаанбаатарт нээгдэснээс хойш тус агентлаг Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх 2007-2012, 2013-2016 оны стратегийг тус тус хэрэгжүүлсэн бөгөөд 2018-2021 оны стратегийг хэрэгжүүлж байна.