Иргэдийн анхааралд

Швейцарын Холбооны Засгийн газар 2 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж, хөл хорионы асуудлаар дараах арга хэмжээнүүдийг 2 дугаар сарын 3-наас хэрэгжүүлэхээр тогтов. Үүнд:
- Гэрээс заавал ажиллах шаардлагыг цуцалж, зөвлөмж болгон түвшинг бууруулав. Чингэхдээ ажлын байранд ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн дүрмийг чанд сахиж, амны хаалт зайлшгүй хэрэглэх шаардлагыг хэвээр мөрдөх;
- Халдвар авсан хүнтэй ойрын хавьталд орсон хүнийг гэрийн хорионд оруулах шаардлагыг бүрмөсөн цуцлахаар болов.
Түүнчлэн Холбооны Засгийн газар хөл хорионы арга хэмжээг цуцлах асуудлаар дараах 2 хувилбарыг дэвшүүлж, 2 дугаар сарын 9-ний өдөр хүртэл кантонуудын засаг захиргаатай зөвшилцөхөөр болоод байна. Үүнд:
1. Хэрэв халдварын давалгаа дээд цэгтээ хүрч, хүн амын дунд дархлаажуулалтын түвшин хангалттай өндөр болохын зэрэгцээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо буурсан тохиолдолд хамгаалалтын бүх арга хэмжээг 2 дугаар сарын 17-ноос цуцлах. Тухайлбал, зоогийн газар, амралт, соёлын газруудаар үйлчлүүлэх болон аливаа арга хэмжээнд оролцоход вакцины гэрчилгээ шалгуулах, нийтийн тээвэр, дэлгүүр болон бусад олон нийтийн газрын доторх орчинд амны хаалт хэрэглэх, томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулахад зөвшөөрөл авах зэрэг шаардлагыг бүхэлд нь цуцална.
2. Хэрэв 2 дугаар сарын 16-нд халдварын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байвал хөл хориог 2 үе шаттайгаар цуцална. Эхний шатанд буюу 2 дугаар сарын 17-ноос зоогийн газар, амралт, соёлын газруудаар үйлчлүүлэх болон аливаа арга хэмжээнд оролцоход вакцины гэрчилгээ шалгуулах шаардлагыг цуцлах боловч зоогийн газруудаар амны хаалттай үйлчлүүлэн зайтай барьж, зөвхөн ширээндээ суусан үед амны хаалтаа авна. Мөн томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулахад зөвшөөрөл авах шаардлагыг цуцлах боловч кантонууд зөвшөөрөл авах шаардлагыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой. Мөн 2G+ дүрэм одоо хэрэгжиж байгаа газруудад 2G дүрэм баримтална.
Эх сурвалж
Герман
https://www.admin.ch/gov/de/start/dokumentation/medienmitteilungen/bundesrat.msg-id-87041.html
Франц
https://www.admin.ch/gov/fr/accueil/documentation/communiques/communiques-conseil-federal.msg-id-87041.html
Итали
https://www.admin.ch/gov/it/pagina-iniziale/documentazione/comunicati-stampa/comunicati-stampa-consiglio-federale.msg-id-87041.html