МОНГОЛ УЛС БА ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА: 25 ЖИЛ

Манай улс ДХБ-ын Ерөнхий зөвлөл, Барааны худалдааны Зөвлөл, Үйлчилгээний худалдааны Зөвлөл, Худалдаатай холбоотой оюуны өмчийн эрхийн асуудлаарх Зөвлөл, бусад хороо, дэд хороодын хуралдаанд оролцож ирсэн бөгөөд ДХБ-ын хүрээнд явагдаж буй өнөөгийн хэлэлцээнд хөгжиж байгаа орнуудын G33, Жижиг, эмзэг эдийн засагтай орнуудын SVEs, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын LLDCs, сүүлд нэгдсэн гишүүн орнуудын Article XII зэрэг бүлгүүдтэй хамтран байр сууриа нэгтгэн оролцож байна.

ДХБ-ын Байнгын зөвлөл, хороодын дарга нар нэг жилийн хугацаатай сонгогддог бөгөөд Монгол Улс идэвхтэй ажилласны дүнд тус байгууллагын үндсэн байнгын гурван зөвлөлийн хоёрыг өнгөрсөн хугацаанд даргалав. Тухайлбал, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудлаарх зөвлөл (TRIPS)-ийг 2019 – 2020 онд даргалж, Барааны худалдааны зөвлөл (CTG)-ийн 2021 – 2022 оны даргаар сонгогдож 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж байна.

Түүнчлэн ДХБ дахь Азийн хөгжиж буй орнуудын бүлэг (Asian Group of Developing Members)-ийн зохицуулагчаар 2019 – 2021 онд ажилласан.

Зургийн тайлбар: Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн ДХБ-ын TRIPS Зөвлөлийн даргын хувьд үүрэгт ажилдаа орж байна (2019 оны 06 дугаар сарын 06, Женев хот)